<a href=\"http://maibayr8888.blog.com\">clock for blog</a>
Free clock for your blog" />

Business Health

Эрүүл мэндийн төсөл хэрхэн бичих вэ?

Posted by maibayr_8888 in April 18, 2011

Миний бие та бүхэндээ энэхүү сэдвээр бичих болсон учир нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хөтөлбөр зарлагдаж тэрний хэрээр олон төслүүд хэрэгжих болсонтой холбоотой юм. Тиймээс эмнэлгийн байгууллагууд болон хувь хүмүүс хүртэл энэ чиглэлээр их сонирхох болсон. Мэдээж би энэ талаар нарийвчилсан тодорхой мэдээллийг хүргэж чадахгүй ч Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагад 9 сарын хугацаанд өөрийн олж авсан мэдлэг дээрээ үндэслэн та бүхэндээ шаардлагатай мэдээллийг хүргэхийг зорьлоо.

Эрүүл мэндийн төслийн хэрхэн бичих талаар бичигдсэн номнууд маш ховор байдаг. Та бүхэн надаас “яагаад, зөндөө л байна шдээ” асууж магадгүй. Гэвч тийм биш Нэг талаасаа төсөл бичихэд төслийг зарлагч олон улсын байгууллагын стандартад нийцсэн байх шаардлагатай. Энэ стандарт нь төслийг зарлагч байгууллагуудын хувьд нарийн жижиг ялгаа харагддаг боловч ерөнхий бүтэц нь нэгэн ижил байдаг. Эрүүл мэндийн төсөл бичих аргачлалын талаар бичсэн номнуудаас дурьдвал ЭМШУИС-ын НЭМ сургуулиас гаргадаг “Эпидемиологи”, Монголын Мянганы Сорилтын Сангийн (ММСС) эрүүл мэндийн төслийн зөвлөх баг, Монголын НЭМ-ийн мэргэжилтний нийгэмлэгтэй (МНЭММН) хамтран гаргасан “Төсөл боловсруулах аргачлал”, Бесим Небиу “ТББ-ын төслийн санал бичих ур чадварыг хөгжүүлэх нь” , Гуннар Андерсон “Төслийн удирдлагын гарын авлага” , Жанет Шапиро “Төслийн санхүүжилтын гарын авлага” зэрэг монгол хэлдээр бичигдсэн номуудыг дурьдаж болох юм.

Эдгээр номнуудыг та хаанаас олж болох вэ? ЭМШИУС-ын номын сан, УБ хотын Төв номын сан, МНЭММН, ММСС-аас хайвал олдоно гэдэгт итгэлтэй байна.

Надад бол ММСС-иас гаргасан “Төсөл бичих аргачлал” ном нь илүү талаагдсан, товч, цэгцтэй, ойлгоход хялбар, анхлан суралцагсадад зориулсан, хүн залгахааргүй мэт санагдсан. Мөн дээр нь дурьдахад ММСС 2010 онд төслийн уралдаан зарлаж бидэнтэй хамгийн ойр байсан, 2011 онд бас дахин төслийн уралдаан зарлах төлөвлөгөөтэй байгаа. Төсөл бичих нарын аргачлалтай танилцамаар байвал дээр дурьдсан номыг олж аваад судлахад илүүдэхгүй ээ. Аан бас хэдэн веб хуудас байгаа гэхдээ англи хэл дээр. www.wikipedia.eng.com, www.centenary.edu/research/proposal/elements, www.training-youth.net, www.who.int/hiv/pub/toolkits/introduction.pdf, та энэ веб хуудаснаас төслийг бичих аргачлал, жишээ олох болно. Том, жижиг төслүүдийг бичхийн өмнө жишээг нь нэг сайн хараад бичвэл дөхөм байх нь гарцаагүй.

Одоо төсөл бичихэд мэдхэд илүүдэхгүй хэдэн зүйлийн талаар бичих гээд үзье.

Төслийн ерөнхийд нь бизнесийн болон бизнесийн бус гэж ангилж болно. Бид мэдээж бизнесийн бус НЭМ дээр тулгуурласан төслийн талаар ярилцаж байгаа учраас цааш энэ талаар дурьдана.

НЭМ-ийн чиглэлээр хүмүүст хамгийн ойр байдаг төсөл юу вэ?

НЭМ-ийн чиглэлээр олонтоо хэрэгжиж зарлагддаг нь хөтөлбөрийн төсөл, судалгааны төсөл, /ЭМЯ, ММСС-иас ихэвчлэн энэ чиглэлээр төсөл бичигддэг/

Зарлагдаж байгаа төслүүдийг хэрхэн мэдэх вэ?

Ихэвчлэн улсын хэмжээнд зарлагддаг төсөл хөтөлбөр нь “Өнөөдөр” сонин, бусад олон нийтийн радио телевизээр цацагддаг, мэдээж та төсөл зарлаж буй байгууллагын веб хуудасруу орход илүү тодорхой мэдээллийг олж болно.

Үргэлжлэл бий.

No Responses

Leave a Reply

Calendar

April 2011
M T W T F S S
    May »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Slideshow

Get the Flash Player to see the slideshow.